- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЖУРАМ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 14/02
Арвайхээр сум
ЖУРАМ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4, дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" 04/02 дугаар тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хүчингүй болгосугай.
2.Иргэн, аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих арга хэмжээг хуульд нийцүүлж, хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (А.Ишдорж)-д үүрэг болгосугай.
ДАРГА О.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A
