A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/426/А/605

Улаангом хот

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь заалт, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Увс аймгийн Улаангом сумын агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр хавсралтаар, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (А.Энхбат)-т, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар (Б.Энхтуяа), Мэргэжлийн хяналтын газар (Ц.Мөнхбаяр), Ус, цаг уур, орчны шинжилгээний төв (Б.Пүрэвсүрэн), Улаангом сумын Засаг дарга (Ц.Гантөмөр)-д тус тус даалгасугай.

3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба (Ц.Үүрцайх), Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (Д.Баяраа)-т тус тус үүрэг болгосугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.ЧИМЭД