- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Сайдын тушаал
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ/Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журам батлах тухай/ - /ЗХХАЭ №35 2022.12.09/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ
2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/443/А/664
Алтай хот
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Говь-Алтай аймгийн Алтай хотын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү хамтарсан тушаал, захирамжийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /А.Энхбат/, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Г.Болдбаатар/, Мэргэжлийн хяналтын газар /Н.Сумъяабазар/, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв /Н.Алтантуяа/, Есөнбулаг сумын Засаг дарга /А.Алтанхуяг/-д тус тус даалгасугай.
3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Ц.Үүрцайх/, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /П.Хулан/-д тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож, бүсэд мөрдөх журам батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/251-А/303 дугаар хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.АМГАЛАНБААТАР
Текст томруулах
A
A
A
