- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Сайдын тушаал
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ/Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох,бүсэд мөрдөх журам батлах тухай/ - /ЗХХАЭ №35 2022.12.09/

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар А/446/А/290
Чойр хот
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ,БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь заалт, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Говьсүмбэр аймгийн Чойр хотын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /А.Энхбат/-т, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Говьсүмбэр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар /Д.Мөнх-Эрдэнэ/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Ганбаяр/, Ус цаг уур орчны шинжилгээний төв /Э.Энх-Од/, Сүмбэр сумын Засаг дарга /Т.Бат-Эрдэнэ/-д тус тус даалгасугай.
3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Ц.Үүрцайх/, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /М.Анхбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТЗАМ
Текст томруулах
A
A
A
