A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/441/А/724

Орхон аймаг

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Орхон аймгийн Эрдэнэт хотын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр хавсралтаар, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү хамтарсан тушаал, захирамжийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (А.Энхбат)-т, журмыг хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар (С.Жаргалсайхан), Мэргэжлийн хяналтын газар (Б.Жигдэнгомбо), Ус, цаг уур, орчны шинжилгээний төв (С.Отгонбаатар), Баян-Өндөр сумын Засаг дарга (Б.Баасансүрэн)-д тус тус даалгасугай.

3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба (Ц.Үүрцайх), Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Мэдээллийн төвийн ахлах ажилтан (В.Цэндхүү)-д тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож, бүсэд мөрдөх журам батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/76-А/162 дугаар хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТЖАРГАЛ