- Нүүр
- Сайдын тушаал, Сайдын тушаал
- БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №35 2022.12.09/

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар А/447/А/818
Өлгий хот
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь заалт, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Баян-Өлгий аймгийн агаарын чанарыг сайжруулах бүсийг нэгдүгээр хавсралтаар, бүсэд мөрдөх журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /А.Энхбат/-т, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Ш.Марат/, Мэргэжлийн хяналтын газар /Х.Бауыржан/, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв /П.Жанаргүл/, Өлгий сумын Засаг дарга /Д.Есболат/-д тус тус даалгасугай.
3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Ц.Үүрцайх/, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Д.Ербол/-т тус тус үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
