- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Сайдын тушаал
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ/Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журам батлах тухай/ - /ЗХХАЭ №35 2022.12.09/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ
2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр
ДугаарА/493/А/670
Сайншанд хот
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь заалт, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд хот/сумын агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр хавсралтаар, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /А.Энхбат/-т, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Н.Отгонбаяр/, Мэргэжлийн хяналтын газар /М.Мөнхбаяр/, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв /Б.Энхмандал/, Сайншанд сумын Засаг дарга /Ч.Түвшинтөр/ Замын-Үүд сумын Засаг дарга /Б.Анхбаяр/-д тус тус даалгасугай.
3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Ц.Үүрцайх/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Ц.Сансармаа/-т тус тус үүрэг болгосугай.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
