A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар А/505/01-А/305

Дархан хот

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь заалт, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сумын агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр хавсралтаар, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /А.Энхбат/-т, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс /П.Батсүх/, Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Г.Батбаяр/, Мэргэжлийн хяналтын газар /Д.Батэрдэнэ/, Ус, цаг уур орчны шинжилгээний төв /С.Алтандолгион/, Дархан сумын Засаг дарга /Т.Тулга/, Шарын гол сумын Засаг дарга /Б.Лхамсүрэн/-д тус тус даалгасугай.

3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Ц.Үүрцайх/, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Д.Чагнаадорж/-д тус тус үүрэг болгосугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛ