- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Сайдын тушаал
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ/Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журам батлах тухай/ - /ЗХХАЭ №35 2022.12.09/

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/445/А/568
Чойбалсан хот
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь заалт, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ,ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дорнод аймгийн Чойбалсан хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр хавсралтаар, тухайн бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /А.Энхбат/-т, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Дорнод аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газар /А.Гантулга/, Мэргэжлийн хяналтын газар /Д.Мөнхтуяа/, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гарамхишиг/-д, Хэрлэн сумын Засаг дарга /О.Пүрэв-Очир/-д тус тус даалгасугай.
3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Ц.Үүрцайх/, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Х.Бат-Эрдэнэ/-т тус тус үүрэг болгосугай.
ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.БАДАМСҮРЭН
Текст томруулах
A
A
A
