- Нүүр
- Сайдын тушаал, Сайдын тушаал
- ТӨВ АЙМГИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №35 2022.12.09/

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар А/425/А/585
Зуунмод хот
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь заалт, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Төв аймгийн Зуунмод хотын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /А.Энхбат/-т, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар /Ж.Даш-Яйчил/, Мэргэжлийн хяналтын газар /У.Өлзийцэцэг/, Ус цаг уур орчны шинжилгээний төв /Э.Гэрэлтцогт/, Зуунмод сумын Засаг дарга /Ч.Сарангэрэл/-д тус тус даалгасугай.
3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Ц.Үүрцайх/, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбат/-т тус тус үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
