- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Сайдын тушаал
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ/Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журам батлах тухай/ - /ЗХХАЭ №35 2022.12.09/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ
2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр
Дугаар А/492/А/557
Чингис хот
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хэнтий аймгийн Чингис хотын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү хамтарсан тушаал, захирамжийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /А.Энхбат/, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Б.Дархантөр/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв /Б.Хэрлэнчимэг/, Хэрлэн сумын Засаг дарга /М.Шүрэнцэцэг/-д тус тус даалгасугай.
3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Ц.Үүрцайх/, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Ж.Гантулга/-т тус тус үүрэг болгосугай.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ
Текст томруулах
A
A
A
