- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах, авто замын санд төвлөрүүлэх, захиран зарцуулах үйл ажиллагааны журам/ - /ЗХХАЭ №35 2022.12.09/

МОНГОЛ УЛС ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар А/1653
Даланзадгад
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалт, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дугаар заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах, авто замын санд төвлөрүүлэх, захиран зарцуулах үйл ажиллагааны журмыг нэгдүгээр, хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтын тайлан гаргах маягтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Б.Очгэрэл), Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс (О.Эрдэнэ-Өрнөх), Авто тээврийн төв (Э.Мөнхболор), Татварын хэлтэс (С.Дүүбаяр) нарт тус тус үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (Н.Энхбат)-д даалгасугай.
4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны А/137 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖ
Текст томруулах
A
A
A
