- Нүүр
- Сайдын тушаал
- Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар А/234
Улаанбаатар хот
Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2019 оны 292 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан
"Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам"-д доор дурдсан агуулгатай заалт тус тус нэмсүгэй:
1/ 3.7 дахь заалт:
"3.7.Иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлнө."
2/3.8 дахь заалт:
"3.8.Иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа нийслэл дэх хоёр орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө. Хэрэв албан татвар төлөгч нь гурав ба түүнээс дээш орон сууц өмчилж байгаа тохиолдолд энэ журмын 2.6-д заасан хүсэлтийг үндэслэн чөлөөлөлтийг эдлүүлнэ."
3/3.9 дэх заалт:
"3.9.Гурав ба түүнээс дээш орон сууц өмчилж байгаа иргэн, хуулийн этгээд нь хоёр орон сууцанд ногдох албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтээ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8.1-д заасан хугацаанд харьяа татварын албанд гаргана."
4/3.10 дахь заалт:
"3.10.Энэ журмын 3.9-д заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй тохиолдолд татварын алба бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэлд үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу улсын бүртгэлд эхэнд бүртгүүлсэн хоёр орон сууцыг албан татвараас чөлөөлнө."
5/3.11 дэх заалт:
"3.11.Хоёр ба түүнээс дээш өмчлөгчтэй үл хөдлөх эд хөрөнгөд ногдох албан татварыг хувь тэнцүүлэн тооцож, өмчлөгч тус бүрд чөлөөлөлтийг хэсэгчлэн эдлүүлнэ."
6/3.12 дахь заалт:
"3.12. Гурав ба түүнээс дээш орон сууц өмчилж буй иргэний төлөөллийг хуульд заасан тохиолдолд түүний хууль ёсны төлөөлөгч нь хэрэгжүүлнэ."
2.Журмын 2.6 дахь заалтын "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн" гэсний дараа "7.1.2" гэж, "..., 7.1.5" гэсний дараа ",7.1.6" гэж тус тус нэмсүгэй.
3.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.
4.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Татварын бодлогын газар /Б.Тэлмүүн/-т даалгасугай.
Текст томруулах
A
A
A