- Нүүр
- Сайдын тушаал
- Журамд өөрчлөлт оруулах тухай

ЗХХА-ын улсын нэгдсэн санд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан.
САЙДЫН ТУШААЛ
2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар А/302
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/199 дүгээр тушаалаар баталсан "Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам"-ын хавсралтаар баталсан тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээний загварыг нэгдүгээр хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/199 дүгээр тушаалаар баталсан "Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоо явуулах журам"-ын нэгдүгээр болон хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцож, гуравдугаар хавсралт гэснийг хоёрдугаар хавсралт болгон өөрчилсүгэй.
3.Журамд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ё.Жаргалсайхан/-т даалгасугай.
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2022 оны 11 дүгээр сарын 21-ний
өдрийн А/302 дугаар тушаалын
нэгдүгээр хавсралт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН
ХЯНАЛТЫН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР
А. Гэрчилгээний нүүр тал
Гэрчилгээний суурь өнгө цагаан, бичиглэл нь хар өнгөтэй байна.
85 мм
55 мм
Б. Гэрчилгээний ар тал
Гэрчилгээний ар тал цулгуй, цагаан буюу ямар нэгэн мэдээлэлгүй байна.
B.Бусад
Гэрчилгээг тухайн автотээврийн хэрэгслийн урд салхины шилний дотор талаас, жолооны хүрдтэй талын буланд жолоочийн харах орчныг хязгаарлахгүй, ил харагдахаар байрлуулна.
---000---
Текст томруулах
A
A
A
