A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Баяжуулсан хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"11.2.Баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд тавих хяналтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ."

2 дугаар зүйл.Баяжуулсан хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын байгууллага /цаашид "Хяналтын байгууллага" гэх/" гэснийг "хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР