A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн "улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэснийг "эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий холбогдох" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР