- Нүүр
- Монгол Улсын хууль
- СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн "татвар, мэргэжлийн хяналтын байгууллагын санал," гэснийг "татварын байгууллагын санал, холбогдох улсын байцаагчийн" гэж, 5.4 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн "Мэргэжлийн хяналт" гэснийг "Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
