A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллага, тэдгээрийн улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, улсын байцаагч" гэснийг "мал эмнэлгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР