A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ургамал хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтын "мэргэжлийн хяналтын" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай4 хуулийн 9.2, 10.1-д заасан мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллага" гэснийг "хяналтыг ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, улсын байцаагч" гэж, 15.2 дахь хэсгийн "Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч" гэснийг "Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Ургамал хамгааллын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын "байгууллага, мэргэжлийн хяналтын төв" гэснийг, Зургадугаар бүлгийн гарчгийн, 15 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 15.2 дахь хэсгийн "мэргэжлийн" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Ургамал хамгааллын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР