A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 412

Улаанбаатар хот

"ЦАГААННУУР" ЧӨЛӨӨТ БҮСИЙГ БАЙНГЫН АЖИЛЛАГААНД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Чөлөөт бүсийн тухай хуулийн 6.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Цагааннуур" чөлөөт бүсийг 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөсэхлэн зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагаанд шилжүүлсүгэй.

2. "Цагааннуур" чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлэхтэй холбогдуулан гааль, мэргэжлийн хяналт, дотоодын цэрэг зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарт, Цагааннуур тосгоноос чөлөөт бүс хүртэл шилэн кабелийн сүлжээ байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд тус тус үүрэг болгосугай.

3. Чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай зардлыг 2023 оны батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР