- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.6 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн "хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны" гэснийг "хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн "хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх бүхий" гэснийг "хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага," гэж, 28 дугаар зүйлийн 28.15 дахь хэсгийн "хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны" гэснийг "хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
