A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 429

Улаанбаатар хот

"ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР" ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" төрийн өмчит хувьцаат компанийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүнд ажиллуулсугай.

2. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийг тогтоосугай.

3. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" төрийн өмчит хувьцаат компанийн дүрэмд зохих өөрчлөлт оруулж, стратеги болон бизнес төлөвлөгөө, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг шинэчлэн батлах талаар болон зардал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр удирдлага, зохицуулалтын зохих арга хэмжээ авч ажиллахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН