- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 75
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулсан Хилийн боомтын асуудлаарх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Ширнэнбаньдын Адьшааг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн чөлөөлсүгэй.
2.Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулсан Хилийн боомтын асуудлаарх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Салдангийн Одонтуяаг нэмсүгэй.
3.Энэ тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
