- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХАМТАРСАН СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Монгол-Энэтхэгийн хамтарсан ерөнхий боловсролын сургууль)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 433
Улаанбаатар хот
ХАМТАРСАН СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол-Энэтхэгийн хамтарсан ерөнхий боловсролын сургуулийг Улаанбаатар хотод байгуулсугай.
2. Монгол-Энэтхэгийн хамтарсан ерөнхий боловсролын сургуульд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, орон тоо, дүрмийг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
3. Монголын талаас сургуулийн барилгын гадна талын инженерийн шугам, сүлжээний ажлыг гүйцэтгэхэд олгох санхүүжилтийг 2023 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх талаар зохих арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
