- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №36 2022.12.19/

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 04
Чойр
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16, 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 46 дугаар зүйлийн 46.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4 дэх заалтууд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/443 дугаар тушаалаар батлагдсан "Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт мөрдөх "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тариф"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангаж, жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг аймгийн Засаг дарга (Г.Батзам)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолын хавсралтын 2-3 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Ж.Оюунбилэг)-т даалгасугай.
ДАРГА Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
