A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 77

Алтанбулаг

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Аргачлал батлах тухай 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг Алтанбулаг сумын төрийн сангийн хог хаягдлын хураамжийн дансанд төвлөрүүлэхэд онцгой анхаарч шат дараалалтай арга хэмжээ авч, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Отгонцогт/-д даалгасугай.

3.Тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2009 оны 16 дугаар тогтоол, 2015 оны 83 дугаар тогтоол, 2022 оны 58 дугаар тогтоол, 2022 оны 64 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.

ДАРГА П.САРАНГЭРЭЛ