- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.17.1 дэх заалтын "эрх бүхий мэргэжлийн хяналтын" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн "хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэснийг "асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, 42.2 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "улсын" гэж, 42.3 дахь хэсгийн "болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран" гэснийг "асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 42.1 дэх хэсгийн "мэргэжлийн" гэснийг, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтын "мэргэжлийн хяналтын" гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
