- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын ", мэргэжлийн хяналтын байгууллага" гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
