- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 70
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 53 дугаар тогтоолын 1-ийн 2 дахь дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2/Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 5.1.1-д заасны дагуу өдрийн хоолны үйлчилгээнд бага ангийн суралцагчдыг 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн, дунд болон ахлах ангийн суралцагчдыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр үе шаттайгаар тус тус хамруулах;"
2.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
