- Нүүр
- Монгол Улсын хууль
- МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14.3 дахь хэсэг нэмсүгэй:
"14.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийн олборлолт, ургамлын тархацад хяналт тавина."
2 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын төв" гэснийг, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны" гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "Мэргэжлийн хяналтын" гэснийг "Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж, мөн зүйлийн 14.3, 14.4, 14.5, 14.6 дахь хэсгийн дугаарыг "14.4, 14.5, 14.6, 14.7" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "14.5"-д гэснийг "14.6"-д гэж, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн "14.1- 14.4"-т гэснийг "14.1-14.5"-д гэж, 14.6 дахь хэсгийн "14.5"-д гэснийг "14.6"-д гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "болон түүхий эдийн олборлолт, ургамлын тархацад" гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
