A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"37.1.Боловсролын хяналт шалгалтыг хуульд заасны дагуу Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ."

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтын "мэргэжлийн хяналтын байгууллагын" гэснийг "боловсролын асуудлаар хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон улсын байцаагчийн" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР