A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"32.1.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;"

2 дугаар зүйл.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын "мэргэжлийн хяналтын байгууллагаар" гэснийг "улсын байцаагчаар" гэж, 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийн "хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага" гэснийг "улсын байцаагч" гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн "мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн" гэснийг "Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР