A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШААМАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 71

Дэлгэрхаан

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1.14, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны "Газрын үнэлгээ зэрэглэл /бүс/-ийн зааг хязгаар, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 72 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Дариймаа/-д даалгасугай.

ДАРГА Б.БАТСҮХ