- Нүүр
- Монгол Улсын хууль
- МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Музейн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн "мэргэжлийн хяналтын" гэснийг "музейн үйл ажиллагаанд хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Музейн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн "Мэргэжлийн хяналтын байгууллага болон" гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
