A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 48

Цагаантолгой

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны "Газрын үнэлгээ зэрэглэл /бүс/-ийн зааг хязгаар, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Сумын газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг Улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (О.Мөнхцэцэг)-д даалгасугай.

ДАРГА Л.АВАРГА