A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэг:

"5.7.Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаарх дараах мэдээллийг цахимаар нийтэд мэдээлнэ:

5.7.1.хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө;

5.7.2.хяналт шалгалтын ажлын тайлан."

2/16 дугаар зүйлийн 16.1.14 дэх заалт:

"16.1.14.Засгийн газрын хяналт шалгалтын ерөнхий дүнг жил бүр."

3/25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэг:

"25.7.Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт зохион байгуулна."

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

Хэвлэх

1/8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг:

"8.2.Байнгын хороо энэ хуулийн 8.1-д заасан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор холбогдох хяналт шалгалтын байгууллага, эрх бүхий албан тушаалтан, шаардлагатай гэж үзвэл тусгай мэдлэг, мэргэшил шаардагдах асуудлаар туслалцаа үзүүлэх мэргэшсэн судлаач, шинжээч, мэргэжилтэн, мэргэжлийн холбоо болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын дэд хэсэг байгуулж болох бөгөөд энэ хуулийн 7.2-т заасан байгууллагын албан тушаалтан болон Засгийн газрын эрх бүхий албан тушаалтныг татан оролцуулж болно."

2/9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

"9.3.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, байгууллагын санал, гомдол, мэдээлэл, эсхүл хяналт шалгалтын үр дүнг үндэслэн гаргасан Улсын Их Хурлын гишүүний саналыг харгалзан Байнгын хорооны хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлж болох бөгөөд хэрэв Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391.2-т заасны дагуу 70,000 ба түүнээс дээш тооны иргэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах санал гаргасан бол уг саналыг авч хэлэлцэнэ."

3/10 дугаар зүйл:

""10 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар

Хэвлэх

10.1.Улсын Их Хурлын хяналт шалгалтын цаглаврыг Байнгын хороодын болон нам, эвслийн бүлгийн саналыг үндэслэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөлийн хуралдаанаар зөвшилцөн Улсын Их Хурлын даргын захирамжаар батална.

10.2.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан асуудлаар иргэдээс санал, санаачилга гаргасан бол Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дараагийн ээлжит чуулганы хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

10.3.Байнгын хороод болон нам, эвслийн бүлэг дараагийн ээлжит чуулганы хяналт шалгалтын цаглаварт өгөх саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 15 өдрийн өмнө Тамгын газарт ирүүлнэ.

10.4.Байнгын хороод энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд саналаа ирүүлээгүй бол хяналт шалгалтын цаглаварт тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.

10.5.Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт хяналт шалгалт явуулах үндэслэл, үргэлжлэх хугацааг тодорхой тусгана.

10.6.Засгийн газарт хяналт тавих иргэдийн өргөдөл, гомдлыг хэлэлцэх хяналт шалгалтын ажлыг Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ээлжит чуулган эхлэхээс өмнөх 30 хоногийн хугацаанд багтаан зохион байгуулах талаар хяналт шалгалтын цаглаварт тусгана."

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР