A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 11 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.1.56 дахь заалт:

"4.1.56."гүйцэтгэлд суурилсан санхүүжилт" гэж хөтөлбөр, арга хэмжээний хүрэх үр дүн, төрийн үйлчилгээний чанар зэрэг гарцын гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нийт дүнгээр нь төлөвлөж, хуваарилахыг."

2/29 дүгээр зүйлийн 29.3.6 дахь заалт:

"29.3.6.тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг төсвийн тодотголоор бууруулахгүй байх."

3/33 дугаар зүйлийн 33.2.10 дахь заалт:

"33.2.10.энэ хуулийн 33.2.6-д заасан төслийн код нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хуулиар батлагдаж үүсгэснээс хойш тухайн төсөл, арга хэмжээ хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна.''

4/46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэг:

"46.6.Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагад энэ хуулийн 44.5.1, 46.3 хамаарахгүй."

5/47 дугаар зүйлийн 47.1.8 дахь заалт:

"47.1.8.гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын олсон нэмэлт орлого."

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6 дахь заалтын ''хүчин чадал,'' гэсний дараа ''төслийн код,'' гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/29 дүгээр зүйлийн 29.3.5 дахь заалт

''29.3.5.шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг гурван жилд багтаан санхүүжүүлж, дуусгах;''

2/291 дүгээр зүйлийн 291.2.2 дахь заалт

"291.2.2.барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх;"

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР