- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.5 дахь хэсэг нэмсүгэй:
"41.5.Хууль санаачлагч энэ хуулийн 23.1, 25.1-д заасан хуулийн төсөл, Засгийн газрынбүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хамт тусад нь өргөн мэдүүлнэ."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
