A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 54

Улиастай

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ИТГЭЛЦҮҮР, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Завхан аймгийн Улиастай сумын "Гэр бүлийн хамтын хэрэгцээ", "Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ", "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл", "Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэл"-ийн зориулалттай газрын суурь үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр, Тосонцэнгэл сумын "Гэр бүлийн хамтын хэрэгцээ", "Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ", "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл", "Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэл"-ийн зориулалттай газрын суурь үнэлгээний бүсийн зургийг хоёрдугаар, бусад сумдын "Гэр бүлийн хамтын хэрэгцээ", "Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ", "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл", "Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэл"-ийн зориулалттай газрын суурь үнэлгээний бүсийн зургийг гуравдугаар, газрын төлбөр ногдуулах газрын зааг хязгаар, итгэлцүүр, хувь хэмжээг дөрөвдүгээр хавсралт ёсоор баталсугай.

2.Газрын төлбөрийн бүсчлэл, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Түвшинжаргал)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан 24 сумын 2018 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай" тогтоолыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулахыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт даалгасугай.

4.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлын алба (С.Болдбаатар), Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар (Д.Анхтэс) нарт тус тус даалгасугай.

ДАРГА Ц.УЛАМ-ОРГИХ