- Нүүр
- Сайдын тушаал
- Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт батлах тухай /ЗХХАЭ №36 2022.12.19/
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/122
Улаанбаатар хот
Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 142 дугаар зүйлийн 142.9 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Уг тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/-д даалгасугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A