- Нүүр
- Сайдын тушаал
- 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг тогтоох тухай /ЗХХАЭ №36 2022.12.19/

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/123
Улаанбаатар хот
13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг тогтоох тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 142 дугаар зүйлийн 142.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хавсралтаар баталсугай.
2.Уг тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/-д даалгасугай.
САЙД А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A
