A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 04 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 1323 дугаар зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"1323 дугаар зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх

Хэвлэх

этгээдээс олгох зээлийн гэрээтэй холбогдолтой

хэрэг хянан шийдвэрлэх

1323.1.Шүүгч мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн гэрээтэй холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчид эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх хугацаа зааж, нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлэх арга хэмжээг урьдчилан авахаар захирамж гаргаж болно.

1323.2.Зохигчид эвлэрвэл шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд талууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

1323.3.Энэ хуулийн 1323.1-д заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй бол эвлэрүүлэн зуучлагч нэхэмжлэлийг шүүхэд шилжүүлнэ."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР