A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 сарын 04 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 11.34 дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"11.34.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах

тухай хууль зөрчих

1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь:

1.1.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн тайлан тэнцэлд тусгаагүй мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашигласан;

1.2.зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоосон;

1.3.нэмэгдүүлсэн хүүг хэтрүүлэн тогтоосон;

1.4.анз хэрэглэсэн;

1.5.мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зориулсан банкны харилцах данснаас өөр дансанд мөнгөн зээл, түүний хүүг байршуулсан;

1.6.мөнгөн зээлийн үйл ажиллагааны зар сурталчилгааг дутуу, эсхүл буруу ташаа мэдээлэл агуулсан байдлаар хийсэн;

1.7.гэрчилгээгээ бусдад шилжүүлсэн;

1.8.зээлийн гэрээ байгуулсны шимтгэл, хураамж, эсхүл нэмэлт төлбөр авсан;

1.9.зээлийн хүүг урьдчилан авсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь:

2.1.мөнгөн зээлийн үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн;

2.2.ажлын байрны байршлыг бүртгэх байгууллагад бүртгүүлэлгүйгээр өөрчилсөн;

2.3.барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргээгүй, эсхүл барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацааг хангаагүй;

2.4.барьцааны зүйлийг худалдан борлуулсан орлогоос үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгоогүй;

2.5.үйл ажиллагаагаа зогсоох талаар гаргасан шийдвэрээ зээлийн гэрээ байгуулсан үйлчлүүлэгч бүрд мэдэгдээгүй, төлбөр тооцоог дуусгаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Иргэн, хуулийн этгээд нь бүртгүүлэхгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл бүртгүүлэхгүйгээр нэрэндээ "зээлийн үйлчилгээ", "барьцаалан зээлдүүлэх газар" гэсэн тэмдэглэгээ, эсхүл түүнтэй төсөөтэй тэмдэглэгээ хэрэглэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Иргэн, хуулийн этгээд нь бүртгүүлэхгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР