- Нүүр
- Монгол Улсын хууль
- САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 04 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.1.13 дахь заалт:
"6.1.13.иргэдэд санхүүгийн мэдлэг олгох ажлыг зохион байгуулах."
2/6 дугаар зүйлийн 6.2.9 дэх заалт:
"6.2.9.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан."
2 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийн "зүйлд" гэснийг "зүйл, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
