- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АРХАНГАЙ АЙМГИЙН ТӨРИЙН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №37. 2022.12.28/

АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ
ТОГТООЛ
2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 09
Эрдэнэбулган сум
ТӨРИЙН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дахь заалтууд, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт төрийн зарим үйлчилгээний тэмдэгтийн хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Төрийн зарим үйлчилгээний тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэх, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч, Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч, Засаг даргын орлогч (В.Мөнхбат)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
ХУРЛЫН ДАРГА Б.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
