A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ

ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 10

Эрдэнэбулган сум

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дахь заалтууд, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Үл хөдлөх эд хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан хавсралтад заасан хувиар аймгийн хэмжээнд өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгөд ногдох албан татварыг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

2.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг шинэчлэн тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэх, тогтоосон хэмжээгээр авч орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч, Засаг даргын орлогч (В.Мөнхбат)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Б.БАТЖАРГАЛ