A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ

ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 11

Эрдэнэбулган сум

АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЭЛД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дахь заалтууд, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Аймагт бүртгэлтэй автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд жилд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

2.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоосон захиргааны хэм, хэмжээний актыг улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэх, мөрдүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч, Засаг даргын орлогч (В.Мөнхбат)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Б.БАТЖАРГАЛ