A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 14

Хөшөөт

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь.

1.Хог хаягдлын үйлчилгээний хөлс, хувь хэмжээг сумын төвийн айл өрхөөс сар бүр 2000 төгрөг, Албан байгууллага аж ахуйн нэгжээс 8000 төгрөг, Хөдөөгийн багийн айл өрхүүдээс жил бүр Байгаль орчин бохирдуулсны хураамж 10000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.

2.Тогтоосон хувь хэмжээгээр дагуу татварын орлого бүрдүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Баттулга/-д даалгасугай.

3.Татварын орлого бүрдүүлэлтэд хяналт тавихыг Төсөв санхүү, эдийн засгийн /хороо/-д үүрэг болгосугай.

ДАРГА П.ГАНБОЛД