A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 71

Мандалговь

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арванхоёрдугаар хуралдааанаас ТОГТООХ нь :

1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмыг Засгийн газар батлахтай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам"-ын хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам" батлах тухай 05 дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ш.Энхсүх)-д даалгасугай.

ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ