- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАН АЙМГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №37. 2022.12.28/

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 62
Улиастай
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан хавсралтад заасан хувь хэмжээгээр шинэчлэн тогтоосугай.
2.Аймгийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, татвар төлөх хуулийн этгээд болон татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгийн талаарх судалгаа, мэдээллийг нарийвчлан гаргаж, шийдвэрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Түвшинжаргал), Татварын хэлтсийн дарга (Л.Содном) нарт даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (С.Болдбаатар)-д үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
5.Тогтоол хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.ТАМИР
Текст томруулах
A
A
A
